Говь болон Хангайн аялал

Хөтөлбөр
Мэдээлэл
Нэмэлт үзвэр
Зөвлөмж

1-р өдөр

Аяллын чиглэл: Зоргол хайрхан-Бага газрын чулуу-Саран хөхөө театр

Зоргол хайрхан: Том жижиг 3 агуйтай Зоргол харйхан уулын өндөр нь 1668 м юм. Улаанбаатар хотоос 150 км.

Бага газрын чулуу: Далайн түвшинээс дээш 1768 м өндөр өргөгдсөн тахилгын хавцал юм. Бага газрын чулуу 700 орчим булш, хадны сүг зураг бий. Эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн, 300 орчим ам, дөр талбай бүхий хад чулуутай уулын тогтоц юм.

Саранхөхөө дуурийн задгай театр: Тус театр 23 м урт, 16 м өргөн, 3 давхар тайзтай. 1831 онд Данзанравжаа Саранхөхөө туужыг өөрийн нутаг хошуундаа дуулуулахаар театраа бариулжээ.

2-р өдөр

Аяллын чиглэл: Даланзадгад-Ёлын ам-Дүнгээн хавцал-Хонгорын элс

Даланзадгад хот: Даланзадгад сумын 476 км² нутагт 19,396 хүн амьдарч байв. Далайн үвшинээс дээш 1,470 м өндөрт өргөгдсөн байдаг

Ёлын ам: Дунджаар 2800 м өндөр бөгөөд дархалсан талбай нь 64 ам.км. Ёл шувуу ихтэй болхоор ийн нэрлэсэн.

Дүнгээн хавцал: Ёлын амны салбар уулсын нэг учир байгалын төрх байдал нь бараг адилхан. Ёлын амнаас 10 км бүхий, хавчиг нарийхан өндөр хадан хавцалууд юм.

Хонгорын элс: Баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3-5 км зарим газартаа 20км өргөн, МО-ны хамгийн өргөн элсэн манхан бөгөөд ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр.

3-р өдөр

Аяллын чиглэл: Онгийн хийд-Улаан цутгалан-Төвхөн хийд-Цэнхэрийн халуун рашаан

Онгийн хийд: 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ.

Улаан цутгалан: Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ. Хүрхрээний өндөр 24 метр. Хархориноос урагш 135 км зайтай.

Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.

Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг.

4-р өдөр

Аяллын чиглэл: Цэцэрлэг хот-Тайхар чулуу-Тэрхийн цагаан нуур

Цэцэрлэг хот: Далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөр 20338 хүн амтай, 536 км² газар нутагтай.

Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.

Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.

5-р өдөр

Аяллын чиглэл: Хар хорин-Эрдэнэзуу хийд-Элсэнтасархай

Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.

Эрдэнэзуу хийд: Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.

Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

6-р өдөр

Аяллын чиглэл: Улаанбаатар

Улаанбаатарт ирсэнээр аялал өндөрлөнө

Leave a Reply