Далай болон хангайн аялал

Хөтөлбөр
Мэдээлэл
Нэмэлт үзвэр
Зөвлөмж

1-р өдөр

Аяллын чиглэл: Элсэнтасархай- Хархоин- Эрдэнэзуу хийд

Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

Хөгнө хан уул: Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын нэг юм. / Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан /. Хөгнө хан ууланд аман хадны буюу мааний хадны үсгээс , гадна түүх соёлын дурсгалт зүйлүүд элбэг байдаг.

Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.

Эрдэнэзуу хийд: Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.

2-р өдөр

Аяллын чиглэл: Төвхөн хийд-Цэнхэрийн халуун рашаан-Тайхар чулуу

Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.

Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг.

Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.

3-р өдөр

Аяллын чиглэл: Чулуутын гол-Хоргын тогоо-Тэрхийн цагаан нуур

Чулуутын гол: Усаа цуглуулах талбай нь 10750ам.дөр. км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.

Хоргын тогоо: Хорго нь Архангай аймгийн Тариат сумын нутагт орших унтарсан галт уул юм. Далайн түвшинээс дээш 2240м өндөр, өдрийн 2 хоолтойтогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим м гүнзгий, 300-400м дугуй хэлбэртэй.

Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.

4-р өдөр

Аяллын чиглэл: Галт-Мөрөн-Хөвсгөл далай

Галт сум: Нийт 3,600 км² газар нутагтай. 5328 хүн амтай сум юм. 1959 онд одоогийнхоо нэрээр дахин байгуулагджээ.

Мөрөн хот: Мөрөн хот нь 102,9 км² талбайт нутагтай бөгөөд хотын баруун урд хэсгээр Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй.

Сүхбаатар онгоцоор аялах: 1985 оноос эхлэн Хөвсгөл далайд аялж эхэлсэн тус онгоц нь 41 метр урт 8,5 метр өргөн 11 метр өргөнтэй, үндсэн хөдөлгүүрээс гадна 25 квт цагийн хүчин чадалтай 2 дизель станцтай, 60 тонн багтаамжтай түлшний сав, 6 тн багтаамжтай.

5-р өдөр

Аяллын чиглэл: Эрдэнэт-Дархан

Дархан хот: Далайн түвшинээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327,5 мянган га газар нутагтай. Морин хуурын цогцолбор, Бурхантай уул- ыг үзэж сонирхоно.

Эрдэнэт хот: Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт 87837 мянган хүн амтай дэд бүтэц сайн хөгжсөн хот юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.
Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг.

6-р өдөр

Аяллын чиглэл: Улаанбаатар

Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.

Leave a Reply