Хангайн аялал

Хөтөлбөр
Мэдээлэл
Нэмэлт үзвэр
Зөвлөмж

1-р өдөр

Аялалын чиглэл: УБ – Элсэн тасархай – Хар хорин – Эрдэнэ зуу

Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

Хөгнө хан уул: Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын нэг юм. / Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан /. Хөгнө хан ууланд аман хадны буюу мааний хадны үсгээс , гадна түүх соёлын дурсгалт зүйлүүд элбэг байдаг.

Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.

Эрдэнэзуу хийд: Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.

2-р өдөр

Аялалын чиглэл: Улаан цутгалан-Төвхөн хийд- Цэнхэрийн халуун рашаан-Цэцэрлэг

Улаан цутгалан: Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ. Хүрхрээний өндөр 24 метр. Хархориноос урагш 135 км зайтай.

Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.

Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг.

Цэцэрлэг хот: Тамирын голын дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт байрлах 536 км² талбайтай, 20,604 хүн амтай хот юм.

3-р өдөр

Аяллын чиглэл: Тайхар чулуу-Чулуутын-Гол Тэрхийн цагаан нуур

Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.

Чулуутын гол: Усаа цуглуулах талбай нь 10750ам.дөр. км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.

Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.

4-р өдөр

Аяллын чиглэл: Хоргын тогоо

Хоргын тогоо: Хорго нь Архангай аймгийн Тариат сумын нутагт орших унтарсан галт уул юм. Далайн түвшинээс дээш 2240м өндөр, өдрийн 2 хоолтой тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим м гүнзгий, 300-400м дугуй хэлбэртэй.

5-р өдөр

Аялалын чиглэл: Улаанбаатар

Улаанбаатар: Дөрвөн уулын дунд Туул голын хөвөөнд орших Улаанбаатар хот нь 470 гаруй мянган га газар нутагтай.

Leave a Reply