Хөвсгөл далайн аялал

Хөтөлбөр
Мэдээлэл
Нэмэлт үзвэр
Зөвлөмж

1-р өдөр

Аяллын чиглэл: УБ-Дархан/226 км/-Эрдэнэт/80км/-Булган/60 км/-Уньт/80 км/

Дархан хот: Далайн түвшинээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327,5 мянган га газар нутагтай. Морин хуурын цогцолбор, Бурхантай уул- ыг үзэж сонирхоно.

Эрдэнэт хот: Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт 87837 мянган хүн амтай дэд бүтэц сайн хөгжсөн хот юм.

Уран тогоо уул: Далайн түвшинээс дээш 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600м өргөн, 50-60 м гүн Булган аймагт орших унтарсан галт уул юм.

2-р өдөр

Аяллын чиглэл: Их уул /112 км /-Хөвсгөл далай /229 км /

Их уул: . Тус суманд үелэн тогтсон үзэсгэлэнтэй нэгэн уул бөгөөд тэр уулыг нутгийнхан Их- Уул хэмээн нэрлэжээ. Уурлаж нүүсэн хэсэг нь уван цаван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болсон ажээ.

Хөвсгөл далай: Нийт усны эзэлхүүн нь 381 км³ гүн нь 262 м урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36,5 км. Дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуур далайн түвшнээс дээш 1645 м өндөрт оршдог.

3-р өдөр

Аяллын чиглэл: Улаанбаатар

Улаанбаатарт ирсэнээр аялал өндөрлөнө.

Leave a Reply